Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

“АЛСЫН ХАРАА-2050”, ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН СУРГАЛТ ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023-03-29

 “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого” хоорондын уялдаа, зорилго зорилтыг төрийн албан хаагчдад танилцуулах сургалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Д.Ирмүүн, Засгийн газрын ахлах Референт П.Энхсайхан, Удирдлагын академийн багш Л.Отгонтуяа, Д.Намхайдагва нарын баг бүрэлдэхүүн Дундговь аймагт 2 дахь өдрөө зохион байгууллаа.. Энэхүү сургалт нь “Ерөнхий мэдээлэл”, “Эдийн засаг”, “Хүний хөгжил”, “Засаглал”, “Шинэ сэргэлт” гэсэн 5 модулийн хүрээнд цахим, танхим, цахим гэсэн хэлбэрээр зохион байгуулагдаж  Дундговь аймгаас бэлтгэгдсэн сургагч багш нар “Шинэ сэргэлтийн бодлогын зорилго, зорилтын тухай танилцуулга, багийн ажил”, “Үндэсний болон салбарын үр дүн, тэдгээрийн уялдааг ойлгох нь” сэдвүүдийн хүрээнд сургалтыг явууллаа. Сургалтанд аймгийн ИТХ-ын ажлын алба, сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар хамрагдлаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%