Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА, ҮНЭЛГЭЭНИЙ ХУРАЛД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА БӨГӨӨД ГХУСАЗСЗ-ИЙН ДАРГА С.ОД-ЭРДЭНЭ ОРОЛЦЛОО.

2023-03-31

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА, ҮНЭЛГЭЭНИЙ ХУРАЛД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА БӨГӨӨД ГХУСАЗСЗ-ИЙН ДАРГА С.ОД-ЭРДЭНЭ ОРОЛЦЛОО. Аймгийн Цагдаагийн газрын дүн шинжилгээ, судалгаа, үнэлгээний хурал нь улирал бүр хуралддаг бөгөөд 2023 оны эхний улирлын хурал 2023 оны 03 дугаар сарын 31 ны өдөр боллоо. Цагдаагийн газраас аймгийн хэмжээнд 2023 оны 01 дүгээр улиралд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээг танилцуулж, гэмт хэрэг гарахад нөлөөлж байгаа хүчин зүйл, шалтгаан нөхцөлийг тодруулан, гэмт хэргийг бууруулах чиглэлээр цаашид хамтран зохион байгуулах ажлуудын талаар саналд солилцлоо. Аймгийн ИТХ-ын дарга С.Од-эрдэнэ цаашид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төрийн байгууллага, ААН, хуулийн этгээдийн татан оролцуулах, байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, хэрэгжүүлэх ажлаа эрэмбэлэх шаардлагатай байгаа талаар чиглэл өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%