НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дундговь аймгийн ГХУСАЗСЗ-өөс санаачлан Шүүхийн тамгын газар, Цагдаагийн газартай хамтран 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд “Ухаалаг жолооч” ТББ-ын сургагч багш Ж.Энхбат, П.Норовсамбуу нарыг урьж, төрийн байгууллагын жолооч нар, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг 61 иргэн, “Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх ажилд жолооч таны оролцоо”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн хууль тогтоомж, иргэний үүрэг” сэдвүүдээр, Шүүхийн тамгын газраас “Зам тээврийн хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, шүүхээр шийдвэрлэгдэж буй байдал” сэдвээр тус тус сургалт хийлээ.