Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас
2023-05-12
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас НҮБ-ын Хүн амын сангийн “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн дэмжлэгтэйгээр “Хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сургалтыг орон нутгийн өмгөөлөгчдөд зориулж 2023 оны 05 дугаар 12-23-ны өдрүүдэд Дундговь, Хэнтий, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгий аймгуудад зохион байгуулж байна. Дундговь аймагт эхний сургалт эхэллээ. Сургалтыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа, Монголын Хуульчдын холбооны Хүүхдийн эрхийн дэд хорооны зохицуулагч, өмгөөлөгч М.Хандармаа нар удирдан явуулж байна. Сургалтад нийт орон нутгийн 105 өмгөөлөгч хамрагдана