Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас
2023-05-11
Дундговь аймгийн ГХУСАЗС-өөс санаачлан Цагдаагийн газартай хамтран 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд “Ухаалаг жолооч” ТББ-ын сургагч багш Ж.Энхбат, П.Норовсамбуу нарыг урьж “Төрийн алба хаагчийн харилцаа хандлага, ёс зүй”, “Хүчирхийллийн зан үйлд нөлөөлөх нь”, Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх ажилд жолооч таны оролцоо” сэдвүүдээр 167 төрийн алба хаагчдад сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа.