Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 1992-1996 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА

2023-05-01

1992 оны Үндсэн хууль нийгмийн харилцааг цоо шинэ нөхцөлд шилжүүлэхдээ өмнөх тогтолцооны үед төрийн эрх барих шинжийг агуулсан Хурлуудыг НӨУЁ-ний байгууллага болгон шинэчлэв. Энэ агуулгаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хамт олон өөрийн аж амьдрал, ашиг сонирхолтой холбогдсон асуудлаа өөрөө шийдвэрлэж, өөрөө хариуцахаар болов. Ингэхдээ “Монгол улсын ЗЗНДН-ийн удирдлага нь НӨУЁ-ыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” ҮХ.59-р зүйл гэж хоёр эх үүсвэрийг заагаад “НӨУБ бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн ИТХ, баг хороонд ИНХ, тухайн хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид” байна хэмээн зааж өгсөн билээ. “Монгол Улсын Үндсэн хууль”, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу 1992 онд бүх шатны Ардын Депутатуудын Хурал, түүний Тэргүүлэгчдийн бүрэн эрх дуусгавар болж, орон нутгийн удирдлагын шинэ тогтолцоог бүрдүүлсэн. Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдан орон нутгийн сонгууль шинэ Үндсэн хуулийн дагуу анх удаа болж Дундговь аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн 22.2 мянган сонгогчдын 98.5 хувь нь сонгуульдаа оролцож шинээр бий болсон олон намаас нэр дэвшигчдээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр 50 хүн сонгогдсон нь иргэд шинэ үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхээ хэрэгжүүлж орон нутгийн түвшинд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу нутгийн өөрөө удирдах байгууллагын анхны Төлөөлөгчдийг сонгосон байна. Тухайн үеийн Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхны бүрэлдэхүүнд сум бүрээс-3, Мандалговь хотоос-5 нийт 50 төлөөлөгч үүнээс МАХН-аас-38 , МСДН-аас-1 , МоАН-2, нам бус 9 төлөөлөгч сонгогдон ажиллаж байсан байна. Тус сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 1992 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр болж 50 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн анхны дарга /орон тооны бус/-аар Х.Цэнд-Аюуш, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар С.Үржин, тэргүүлэгчдээр Х.Цэнд-Аюуш, С.Үржин, З.Айлтгүй, Л.Дэнсмаа, Д.Батмөнх, Д.Отгонбаатар, Л.Хүүхэнмөнх нарыг тус тус сонгож байсан түүхтэй. Аймгийн Засаг даргад Н.Чагнаагийн нэрийг дэвшүүлж Ерөнхий сайд батламжилсан байна. Анхдугаар хуралдааны даргаар Эрдэнэдалай сумаас сонгогдсон төлөөлөгч Г.Энхтүвшин, нарийн бичгийн даргаар Сайхан-овоо сумаас сонгогдсон төлөөлөгч Ж.Базарваань нар сонгогдон хуралдааныг удирдан явуулсан байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%