АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 1996-2000 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА
Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох хоёр дахь удаагийн сонгууль 1996 оны 10 дугаар сард холимог системээр болж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд МАХН-18, АХЭ-11, Бие дааж 1 нийт төлөөлөгч сонгогдон ажиллаж байсан байна. Тус бүрэн эрхийн 1996-2000 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 1996 оны 10 дугаар сарын 23-ны өдөр болж Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар С.Үржин сонгогдон ажилласан бөгөөд 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж аймгийн ИТХ-ын даргаар Н.Чагнааг сонгон баталсан байна. Мөн 1998 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн аймгийн ИТХ-ын ээлжит бус зургаадугаар хуралданаар аймгийн ИТХ-ын дарга Н.Чагнаа нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж тус өдрийн 08 дугаар тогтоолоор Д.Адъяаг аймгийн ИТХ-ын даргаар сонгосон байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр Н.Чагнаа /1996-1998 он/, Д.Адъяа /1998-2000 он /, Д.Жанцанхорол, С.Үржин, Я.Хасуй, Л.Өлзий-Отгон, Б.Баясгалан, Ж.Наранжав, Ш.Батсүх, нар сонгогдон ажиллаж байсан. Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар С.Үржин, Ш.Төрбат нар ажилласан байна. 1996-2000 оны ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд Сайнцагаан, Мандалговь сумдыг нэгтгэн Сайнцагаан сум байгуулахаар шийдвэрлэж Монгол Улсын Засгийг газарт уламжилсан байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажилтнаар Ц.Сугир, жолоочоор Тогоо нар ажиллаж байсан.