Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2004-2008 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА

2023-05-04

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004-2008 оны бүрэн эрхийн хугацааны Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох ээлжит дөрөвдэх удаагийн сонгууль 2004 онд болж нэрсийн жагсаалтад бичигдсэн 24,8 мянган сонгогчдын 64,1 % нь оролцож аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр МАХН-аас нэр дэвшсэн 21, Эх орон-Ардчилал эвсэл-9 нэр дэвшигч сонгогдсон байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2004 оны 11 дүгээр сарын 2-нд хуралдаж шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн ИТХ-ын даргаар С.Үржин, Тэргүүлэгчээр С.Үржин, Ж.Адъяа, Ш.Батсүх, Д.Дулмаа, О.Чулуунбат, Н.Бадрах, Ч.Баяраа, Ш.Энхбат, Г.Бат-Орших нарыг сонгож, аймгийн Засаг даргад төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Ш.Төрбатын нэрийг дэвшүүлж Ерөнхий сайд батламжилж байсан байна. Аймгийн ИТХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны даргаар Адаацаг сумаас сонгогдсон төлөөлөгч О.Чулуунбат, нарийн бичгийн даргаар Баянжаргалан сумаас сонгогдсон төлөөлөгч Д.Оюунхүү нар сонгогдон хуралдааныг удирдан явуулсан байна. Тус бүрэн эрхийн хугацаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын нарийн бичгийн даргаар Ц.Бямба-Очир ажилтнаар Ц.Сугир, ажилтнаар Н.Эрдэнэ-Очир, Орон нутгийн өмчийн ажилтнаар Аюурбуниа, жолоочоор Д.Сүхбаатар нар ажиллаж байв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%