Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2008-2012 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА

2023-05-05

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008-2012 оны бүрэн эрхийн хугацааны орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгууль тав дахь удаагаа 2008 оны 10 дугаар сарын 12-нд зохион байгуулагдаж нэрсийн жагсаалтад бичигдсэн 24,5 мянган сонгогчдын 61,4 % нь оролцож тус сонгуулиар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр МАХН-аас 17, Ардчилсан намаас 5, бие даагч 2 сонгогдсон байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаар Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Ц.Мөнгөнцоож, Тэргүүлэгчдээр Ц.Мөнгөнцоож, Ж.Адъяа, Д.Мягмар, Л.Батцагаан, С.Дэжид, Д.Долзодмаа, Л.Данзанноров, Ш.Энхбат, ДДоржсүрэн нарыг сонгож, аймгийн Засаг даргад Ш.Төрбатыг нэр дэвшүүлэн Ерөнхий сайд батламжилж байсан. Аймгийн ИТХ-ын тав дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны даргаар Сайнцагаан сумаас сонгогдсон төлөөлөгч, Монгол Улсын гавъяат уурхайч Н.Бадрах, нарийн бичгийн даргаар Говь-Угтаал сумаас сонгогдсон төлөөлөгч М.Мөнхжаргал нар сонгогдон хуралдааныг удирдан явуулсан байна. Тус бүрэн эрхийн хугацаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Ц.Бямба-Очир, Ш.Батсүх, Н.Эрдэнэ-Очир ахлах ажилтнаар Ц.Сугир, ажилтнаар Г.Хишигдаваа, А.Мөнхбаатар, М.Хүүбаян, Б.Туяа жолоочоор Д.Сүхбаатар Д.Мөнхзориг, М.Хүрэлбаатар нар ажиллаж байв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1340
520 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%