АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2012-2016 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012-2016 оны бүрэн эрхийн хугацааны орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгууль зургаа дахь удаагаа 2012 оны 11 сард зохион байгуулагдаж нэрсийн жагсаалтад бичигдсэн 28,9 мянган сонгогчдын 59,2% нь оролцож тус сонгуулиар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр МАН-аас 19 / суудлаар-14, жагсаалтаар-5, Ардчилсан намаас 15 / суудлаар-9, жагсаалтаар-6/ , МАХН-МҮАН- 1 сонгогдсон байна. 2012 оны орон нутгийн эжжит сонгууль нь шинээр батлагдсан аймаг сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу холимог хэлбэр буюу хувь тэнцүүлэх болон олон мандаттай олонх хэлбэрээр явагдсанаар онцлогтой юм. Анх удаа автоматжуулсан системээр санал хураалт явагдаж, анх удаа нэрийн жагсаалтийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргаж биеийн давхцахгүй өгөгдлөөр саналаа өгсөн, анх удаа төрийн албан хаагчид зохион байгуулж мөн анх удаа өвлийн улиралд явагдсан гээд олон тодотголтой сонгууль байсан байна. Тус бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар 34 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар С.Буджав, Тэргүүлэгчээр С.Буджав, С.Дэжид, С.Түвшинжаргал, Л.Батцагаан, Д.Чандмань, О.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхчулуун, Н.Мэндсайхан, Ж.Мөнхтөр, А.Эрдэнэцог, Ц.Мөнхбат нарыг сонгож, аймгийн Засаг даргаар С.Сүхбаатар, С.Од-Эрдэнэ нар ажилласан байна. Аймгийн ИТХ-ын зургаа дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны даргаар Өндөршил сумаас сонгогдсон төлөөлөгч С.Дэжид сонгогдон хуралдааныг удирдан явуулсан байна. Тус бүрэн эрхийн хугацаанд Тэргүүлэгчдийн ажлын албаны даргаар Н.Эрдэнэ-Очир, ажлын албаны мэргэжилтнээр Ц.Сугир, П.Цэрэндулам, М.Хүүбаян, Г.Хишигдаваа, А.Мөнхбаатар жолоочоор Д.Сүхбаатар нар ажиллаж байв.