АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2016-2020 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох ээлжит долоо дахь удаагийн сонгууль 2016 онд зохион байгуулагдаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр МАН-аас 19, Ардчилсан намаас 14, МАХН- 1, бие даагч 1 сонгогдсон байна. Тус бүрэн эрхийн хугацааны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар С.Сүхбаатар, Тэргүүлэгчээр С.Сүхбаатар, Ж.Мөнхтогтох, Б.Гантогтох, Б.Доржсүмбэр, С.Мөнхбаатар, Ё.Дашям, С.Түвшинжаргал, Р.Мөнхтогтох, Р.Энхмаа, Б.Бадамлянхуа нарыг сонгож, аймгийн Засаг даргад Төлөөлөгч О.Бат-Эрдэний нэрийг дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайд батламжилж байсан. Аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны даргаар Цагаандэлгэр сумаас сонгогдсон төлөөлөгч Д. Мягмардорж сонгогдон хуралдааныг удирдан явуулсан байна. Тус бүрэн эрхийн хугацаанд Тэргүүлэгчдийн ажлын албаны даргаар Н.Эрдэнэ-Очир, Ц.Мөнгөнцоож, ажлын албаны ахлах мэргэжилтнээр Ж.Түмэндэлгэр, мэргэжилтнээр П.Цэрэндулам, М.Нандинцэцэг, Ш.Оюун, Т.Тэмүүжин, Д.Сольхүү, Ө.Эрдэнэтунгалаг, Ю.Ганцэцэг жолоочоор Д.Сүхбаатар нар ажилласан.