Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2020-2024 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА

2023-05-08

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020-2024 оны бүрэн эрхийн хугацааны орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгууль найм дахь удаагаа 2020 оны 10 сард зохион байгуулагдаж нэрсийн жагсаалтад бичигдсэн 30,2 мянган сонгогчдын 60,3% нь оролцож тус сонгуулиар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр МАН-аас 11 Ардчилсан намаас 22, ШИНЭН- 1, бие даагч-1 төлөөлөгч сонгогдсон байна. Төлөөлөгчдийн 20 хувь нь эмэгтэй, дундаж нас 42, анх удаа сонгогдсон 19, хамгийн ахмад төлөөлөгч 58, хамгийн залуу төлөөлөгч 32 настай байна. Тус бүрэн эрхийн хугацааны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар С.Од-эрдэнэ, Тэргүүлэгчээр С.Од-Эрдэнэ, Б.Лхагвамандал, М.Анхбаяр, О.Бат-Эрдэнэ, С.Бат-Оргил, Б.Өлзийхишиг, Н.Мэндсайхан, П.Бямбалхагва, М.Батсүх, И.Эрдэнэцог, О.Эрдэнэтөгс нарыг сонгож, аймгийн Засаг даргад Төлөөлөгч Ц.Мөнхбатын нэрийг дэвшүүлэн Ерөнхий сайдад уламжлан, аймгийн засаг даргаар Ц.Мөнхбат томилогдон ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны даргаар Сайнцагаан сумаас сонгогдсон төлөөлөгч Ж.Зоригтбаатар сонгогдон хуралдааныг удирдан явуулсан байна. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймгийн ИТХ-ын зөвлөл, хороодыг шинэчлэн байгуулсан бөгөөд аймгийн ИТХ-ын зөвлөлийн даргаар С.Од-Эрдэнэ гишүүдээр М.Анхбаяр, Н.Мэндсайхан, Б.Лхагвамандал, С.Бат-Оргил, Т.Мөнхбаяр, Ж.Мөнхчулуун нар сонгогдон ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын 6 хороо байгуулан Нутгийн удирдлагын хөгжлийн хороо- даргаар Ц.Мөнхбат, Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо- даргаар П.Бямбалхагва, ,Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо- даргаар М.Анхбаяр, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо- даргаар Б.Лхагвамандал, Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо- даргаар С.Бат-Оргил, Ёс зүйн хороо- даргаар Н.Мэндсайхан нар сонгогдон, хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг холбогдох хороодоор урьдчилан хэлэлцүүлэн санал дүгнэлт гарган зөвлөлийн хуралдаанд танилцуулж хэвшээд байна. Тус бүрэн эрхийн хугацаанд Тэргүүлэгчдийн ажлын албаны даргаар Ц.Мөнгөнцоож, Ш.Энхсүх, ахлах мэргэжилтнээр Ж.Түмэндэлгэр, мэргэжилтнээр Б.Цэрэнханд, Н.Дэлгэрсайхан, Ю.Ганцэцэг, Д.Энхтмир, А.Жавхлан, С.Цэдэрлхам, Б.Нямцэрэн жолоочоор Д.Сүхбаатар нар ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%