Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас
2023-06-08
Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.Энхсүх нь Төрийн албаны тухай хуульд заасан тусгай шаардлагыг ханган Дундговь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын сул орон тооны сонгон шалгаруулалтад тэнцсэн. Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар захирамжаар Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 171 дүгээр тогтоол, Авилгатай тэмцэх газрын 2023 оны 05/9598 албан тоотыг тус тус үндэслэн Ш.Энхсүхийг Дундговь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар томилолоо.