Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

"ОРОЛЦОНО, ТӨЛӨӨЛНӨ" СОНГОГЧИЙН ӨДӨРЛӨГ ДУНДГОВЬ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-06-20

БНСУ-ын КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Сонгогчдын Боловсрол Төв нь Сонгуулийн ерөнхий хороо, аймгийн ИТХ, Сайнцагаан сумын ИТХ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагуудтай хамтран “Оролцоно, төлөөлнө” сонгогчийн өдөрлөгийг 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Дундговь аймагт амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт 80 гаруй иргэн оролцлоо. Өдөрлөгийн үеэр эмэгтэйчүүд, цөөнхийн бүлэг болон олон нийтийн жендэр, сонгуулийн оролцооны талаарх мэдлэг, мэдээллийг Сонгогчийн боловсрол төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяа, "Ажлын байрандаа эерэг соёлыг бүтээцгээе" мэдээллийг Дундговь аймгийн ГБХЗХГ-ын Залуучуудын салбар зөвлөл хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Мягар танилцууллаа. Мөн та санал авах загвар байртай танилцаж, санал авах үйл ажиллагааг туршиж үзэх, “Оролцоно, төлөөлнө” тоглоом тоглох, “Хариуцлагатай сонгогчийн амлалт” цахим аянд нэгдэх, судалгаанд оролцох, дата үзэсгэлэн үзэх зэргээр олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгууллаа. #оролцонотөлөөнө #тэгшоролцоо #СонгогчдийнБоловсролТөв

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%