Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас
2024-10-31
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны шийдвэрээр Дундговь аймгийн Засаг даргаар Самданнямын Мөнхчулууныг томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад санал уламжилсан. Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаар захирамжаар Дундговь аймгийн Засаг даргаар Самданнямын Мөнхчулууныг томиллоо. Засаг дарга С.Мөнхчулуун үүрэгт ажлаа хүлээн авснаар төр засгийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлж, ард иргэдийнхээ эрх ашгийг хангаж ажиллахаа илэрхийллээ.