Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн багш, доктор, профессор Я.Бямбаяр, Бодлого, Улс төр судлалын тэнхимийн ахлах багш Ё.Батсүх, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, доктор, профессор Л.Отгонтуяа нар нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, төлөөлөгчийн бүрэн эрх, үүрэг хариуцлага, орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт, төсвийн удирдлагын талаар мэдлэг олгож ажиллаж байна.