АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХОРОО ХУРАЛДЛАА
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймгийн ИТХ-ын дэргэд хороод ажиллахаар заасан бөгөөд аймгийн ИТХ-ын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор хурлын хороодыг байгуулсан Өнөөдөр (2024.12.02) аймгийн ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хуралдаж, Эм эргэлтийн сан, Хөрөнгийн асуудал болон Аймгийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцлээ. ИТХ-ын Хороо нь Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангаж, Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэж, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлнэ.



