Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас
2025-03-06
БАДМИНТОНЫ СПОРТЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭГДЭНЭ. 🎾🎾Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын санаачилгаар Дундговь аймагт Бадминтоны спортыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. 🎾🎾Бадминтон спортоор хичээллэх сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, иргэд, хүүхэд, залуучуудад уг спортыг мэргэжлийн дагуу зааж сургах зорилгоор аймгийн бүх шатны ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нарыг сургагч багшаар бэлтгэх арга хэмжээ уг хөтөлбөрт тусгагдсан. Ийнхүү багш нарыг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх сургалт 2025 оны 03 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулагдана. Сургалт зохион байгуулах газар: Политехникийн коллеж.