Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025-05-07

Шарын гол сумын ИТХ-ын зөвлөл өнөөдөр буюу 2025.05.07-ын өдөр 71,4%-ын ирцтэй хуралдлаа. Хуралд Б.Болат, Б.Амангелди, Ц.Ганзориг, Э.Энхмаа, цахимаар Г.Мөнхжаргал, ээлжийн ажилтай Э.Гантулга тус тус оролцон Н.Баттулга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.

Уг хуралдаанаар “Хуралдааны тов зарлаж, хэлэлцэх асуудал батлах тухай”, "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх зарим төсөл хөтөлбөрийн нэршилд өөрчлөлт оруулах тухай"  төслийг танилцууллаа.

Сумын ИТХ-ын даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар захирамжаар Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит бус 8 дугаар хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагт  хуралдуулахаар товыг тогтлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6795
5257 / 77%
947 / 14%
282 / 4%
309 / 5%