Шарын гол сумын Нутгийн удирдлагын байгууллагын үнэт түүхийг албан ёсны баримтаар гэрчлэн үлдээх, залуу үед өвлүүлэн таниулах зорилгоор “Түүхэн товчоо” номын нээлтийн үйл ажиллагаа⏳2025.06.24-ны өдөр 10:00 цагаас сумын Соёлын төвд боллоо.
Тус арга хэмжээнд Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Янжмаа, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Болат, Сумын засаг дарга М.Мөнхбаяр, сумын үе үеийн удирдлагууд болон сумын иргэд оролцлоо.
Арга хэмжээний үеэр аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа Шарын гол сумын Нутгийн удирдлагын байгууллагын үнэт түүхийг бүтээлцэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Нацагийн Цэрэндамба, Шаравын Юмдоо, Тогтвойн Шофёр нарыг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагнал “Дархан” одонгоор тус тус шагналаа.
Нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирж номын зохиолч С.Төмөрбаатарт хүндэтгэл үзүүлсэн та бүхэндээ баярлалаа.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.