Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

НӨХӨН СОНГУУЛИЙН ДҮНГ ӨРГӨН БАРИЛАА

2025-06-27

"Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль"-д заасны дагуу нөхөн сонгуулийг 2025 оны 6 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж дууслаа.
Шарын гол сумын 4578 сонгогч нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 2056 буюу 44,91 хувийн ирцтэйгээр нөхөн сонгуулиар саналаа өгсөн байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн 1, 2 дугаар тойрогт хамгийн олон санал авсан Монгол Ардын намаас нэр дэвшигч Энхбаярын Халиун, Мишитханы Серкболд нарыг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолыг сумын Сонгуулийн хорооны дарга Г.Шинэхүү сумын ИТХ-ын дарга Б.Болатад өргөн барьлаа.
Тус сумын 1-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Энхбаярын Халиун 477 буюу нийт саналын 51,57 хувь, 2 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Мишитханы Серкболд 315 санал буюу нийт саналын 56,05 хувийг авсан байна.
Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад аймаг, сум, хэсгийн хороодод төрийн албан хаагч 67, хууль хяналтын 31, хэвлэл мэдээллийн 3, дэд бүтцийн 13, эрүүл мэндийн 5 байгууллагын нийт 119 хүн ажиллаж, сонгуулийн үйл явц ямар нэгэн зөрчилгүй өрнөж дүнгээ гаргалаа.
6 дугаар сарын 21-ний өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар нийт 46 сонгогч санал өгөхөөр хүсэлт ирүүлж, 100 хувь саналаа өгсөн байна.
Шарын гол сумын 4 хэсгийн хорооны 50 хувь буюу 2 хэсгийн хороонд хяналтын тооллого явуулж дүнг нэгтгэсэн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7081
5530 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%