Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2025.06.09-ны өдрийн 23-06-25-02/21 дүгээр удирдамжийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны 2023, 2024 онуудын үйл ажиллагаанд дотоод аудит хийж, үнэлэлт, дүгнэлт гаргалаа.
Аудитын үр дүнтэй холбогдуулан цаашид үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Лхамхүү, дотоод аудиторууд болох Б.Мөнхзул, А.Сандагдорж нар мэргэжил, арга зүйн зөвлөгөө, санал, зөвлөмж өгч ажиллав