Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Төслийн хэрэгжилтийг шалгалаа.

2015-06-09

2008-2013 онд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлсэн “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр” төслийн хэрэгжилтийн байдалд Азийн хөгжлийн банкны АНУ-г төлөөлсөн гүйцэтгэх захирал Robert Оrr-оор ахлуулсан Азийн хөгжлийн банкны гүйцэтгэх захирлуудын баг, ЭМСЯамны Эрүүл мэндийн салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Баяр болон төслийн удирдагч н.Болд, Азийн хөгжлийн банкны Эрүүл мэнд хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа нарын зэрэг албаны хүмүүс, хөтөлбөр хэрэгжүүлсэн аймгуудын төлөөлөл болгож Дундговь аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай газар дээр нь ирж танилцлаа. 
Тэднийг аймгийн Засаг даргын орлогч Н.Мэндсайхан болон Эрүүл мэндийн газрын дарга Ц.Энхсайхан, Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал нар хүлээн авч, аймгийн Эрүүл мэндийн салбар болон “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-3” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа. 
Мөн энэ үеэр ЭМСЯамны сайд Г.Шийлэгдамба Азийн хөгжлийн банкны гүйцэтгэх захирлуудын баг, аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчидтай цахим хурал хийж, АХБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төслийн үйл ажиллагаа, Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлууд, цаашид хэрхэн хамтран ажиллах зэрэг асуудлуудаар харилцан ярилцаж санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%