Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

тэргүүлэгчдийн хуралдаанаараа олон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ,

2015-07-02

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 07-р хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж шийдвэр гаргалаа.Эдгээрээс онцолвол Гурвансайхан сумын бүрэн дунд боловсролын 9 жилийн сургуулийг 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн 12 жилийн сургалттай сургуульд шилжүүлэх шийдвэр гаргав.Үүний ач холбогдлыг Дундговь аймгийн зүүн бүсийн сумдаас аймгийн төврүү чиглэх шилжилт хөдөлгөөн багасах, хүүхэд гэр бүлтэйгээ амьдарч суралцах, Гурвансайхан сум- хөгжлийн жишиг сум болж, иргэд сумандаа тавтай амьдрах боломжтой болж байгаа зэргийг харгалзсан болно.Мөн аймгийн баяр наадмыг Мандалговь хотын 50 жилийн ойтой хамтатган 7-р сарын 24-26 -ны өдрүүдэд хийхээр боллоо.Түүнчлэн 90 жилийн баялаг их түүхтэй аймгийн төдийгүй улсын томоохон сум болох Эрдэнэдалай сумыг "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-гоор шагнуулахаар МУ-ын Ерөнхийлөгчид өргөн барьлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%