Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Эхчүүдийн орыг эрчүүд шинэчиллээ.

2015-07-02

Монголын гурван сая дах иргэний чацуутан Анхбаяр хүү мэндэлсэн Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт аймгийн хэмжээнд жилд нярайлах эхчүүдийн наян хувийг хүлээн авдаг. Гэтэл энэ том амаржих газрын эхчүүдийн ор гэхэд хуучин тогтолцооны үеийн пүрш нь сунасан төмөр орыг шинэчлэхээр аймгийн Тагнуулын хэлтсийн дарга Баярсайхан санаачлан аймгийн тусгай чиг үүргийн хүчний байгууллагын дарга нарт хандан уриалсныг Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар, Армийн 278 дугаар байгууламж, Тагнуулын хэлтэс, Тамгын газрын Цэргийн штабын дарга нар дэмжиж  Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн хоёр өрөөнд шинэ 10 модон орыг хүлээлгэн өглөө. Байгалийн нарсан модоор хийсэн эдгээр ор эхчүүдийн тав тухыг хангах төдийгүй эко гэдэг утгаар эрүүл ахуйд ч тохиромжтой орчин бүрдүүллээ. Дандаа эрчүүд удирддаг хүчний эдгээр байгууллага эх, нялхасуудад ийнхүү анхаарч сайхан сэтгэлийн хандив өгсөнд эмнэлгийн эмч, ажилтнууд баярлаж байгаагаа илэрхийллээ.Дээрх байгууллагуудын удирдлага Б.Баярсайхан, Л.Гүндсүрэн, Я.Алтанхундага, А.Буянбаатар, С.Ганзам, цэргийн штабын офицер Г.Цэрэндолгор нар эхчүүдийн өрөө бүрт дахин нэмж тус бүр шүүгээ хийж өгөхөөр шийдвэрлэлээ. Харин Нэгдсэн эмнэлэг эдгээр хүчний байгууллагын хүмүүсийг нэг удаа эмнэлгийн иж бүрэн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%