Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Хамтарсан шийдвэр гаргалаа.

2015-07-07

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн Засаг даргын зөвлөлийнхөнтэй  өргөтгөсөн хэлбэрээр хуралдаанаа зохион байгууллаа. Тус хуралдаанд аймгийн агентлагын удирдлагууд урилгаар оролцлоо. Тус хамтарсан хуралдаанаар аймгийн нутаг дэвсгэрт бичил уурхай эрхэлж байгаа ААНБ-ын талаар хэлэлцэв. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 35-р тогтоолоор байгуулсан аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудтай хамтарсан ажлын хэсэг  газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж ирсэн. 
  Ажлын хэсэг дүгнэлтээ аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, зөвлөлийн гишүүд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй  бичил уурхайг тодорхойгүй хугацаагаар хаах саналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж,  хуралдааны хамтын шийдвэрээр Хулд сумын жоншны бичил уурхайг бүр, бусад сумдын бичил уурхайг тодорхойгүй хугацаагаар хааж, Дэлгэрцогт сумын нутагт олборлож байгаа байгалийн өнгөт  болон үнэт чулууг олборлохыг хориглосон шийдвэр гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%