Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Иргэний оролцоо - Хөгжлийн бодлого симпозиум зохион байгуулагдлаа.

2015-09-29

"Иргэний оролцоо-Хөгжлийн бодлого" олон улсын анхдугаар симпозиум 2015 оны 09 сарын 25-26-ны өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотод зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд МУ-ын ЕТГазар, УИХ, МУ-ын ЗГ, МНУХолбоо, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Конрад-Аденауэрын сан, БХБЯам, Дундговь аймгийн ЗДТГ, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн ИТХ-ын дарга, Төлөөлөгч, Тэргүүлэгчид, ажлын албаны ажилтнууд  болон  Дундговь аймгийн сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга , Засаг дарга нар мөн аймгийн  иргэдийн төлөөллүүд зэрэг 170 гаруй хүн  оролцлоо.
Симпозиумыг УИХ-ын гишүүн, МНУХолбооны тэргүүн Су.Батболд, аймгийн ИТХ-ын дарга С.Буджав нар удирдан явуулж, илтгэлүүдийг УИХ-ын гишүүн, МНУХолбооны тэргүүн Су.Батболд, БХБЯамны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн нар тавьж НҮБ-ын Суурин төлөөлөгч хатагтай Биата Тракман, БНАЛаосАрд Улсаас Монгол улсад суугаа элчин сайд Ватсана Вонгпула, Өмнөговь, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга нар, аймгийн иргэдийн төлөөлөл үг хэллээ. Хулд сумын ИТХ-ын дарга С.Сүхдорж Иргэний хөгжлийн төв, иргэний танхим, БИНХ-ын оролцоог нэмэгдүүлэх тухай илтгэл, саналаа хэллээ.  
Тус симпозиумаас зочид, төлөөлөгчид, иргэдийн саналыг тусгасан  Мандалговийн тунхаглал баримт бичгийг батлан гаргаж баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%