Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Мандалговийн тунхаглал

2015-10-09

2015.09.25-ний өдөр  "Иргэний оролцоо - Хөгжлийн бодлого" сэдэвт олон улсын анхдугаар симпозиумд оролцогчид Мандалговийн тунхагийг батлан гаргалаа. Мандалговийн тунхагт:
1. Монгол улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн "Монгол улсад засгийн эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн Төрийн эрх мэдэлд шууд оролцож, сонгож байгуулсан Төрийн эрх барих Төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ" гэсэн гол зарчмаа чадварлаг, хослон хэрэгжүүлж бүх шатанд иргэдийн шууд буюу төлөөллийн байгууллагаар уламжлан оролцох оролцоог идэвхтэй, мэдээлэлтэй, санаачлагатай болгон хөгжүүлэх.
2. "Иргэн хөгжлийн бодлого"-оо баталсан Дундговь аймгийн туршлага, санал санаачлагыг дэмжин улсын хэмжээний нэгдсэн бодлого, Иргэний хөгжлийн тухай хууль санаачлан батлуулах зэрэг иргэний оролцооны чиглэлийн хууль эрх зүйн нэгдмэл орчинг бүрдүүлэх.
3. Иргэдийн оролцооны чадавхийг хөгжүүлэх, Төлөөлөгч сонгуультнуудыг мэдлэг мэдээллээр хангах зардлыг төсөвт тусгаж батлан мөрдөх. 
4. Аймаг, нийслэл, сум, дүүрэгт байгуулагдсан "Иргэний танхим"-ын нөөц бололцоонд тулгуурлан "Иргэний хөгжлийн төв" болгон өргөжүүлэх.
5. НӨУБ-ыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог хангах чиглэлээр гадаад, дотоодын туршлагыг судлаж нэвтрүүлэхэд иргэдийг хамруулах, шууд ардчилал, иргэдийн санаачилга, оролцооны талаар олон улсын түвшинд хэрэгжиж сайн үр дүнгээ өгсөн үзэл баримтлал, арга туршлагаас хөгжлийн түвшин, үндэсний онцлогтоо тохируулан нутагшуулах.
6. Төрийн эрх барих болон орон нутгийнхаа Төлөөллийн байгууллагыг сонгох, байгуулах ажилд сонгуулийн насны иргэд бүрийг ухамсартай санаачлагатай, мэдээлэлтэй, хариуцлагатай оролцуулах замаар сонгуулийн ирцийн хувийг нэгж бүр дээр жигд нэмэгдүүлэх.
Энэхүү Тунхаг бичгийн зарчмууд, хэрэгжүүлэх асуудлыг шийдвэр гаргагчдад уламжлан, үйл ажиллагааныхаа үндсэн чиг журам болгон ИТХ-ын хуралдаанаараа хэлэлцэж дүрэм журмаа тогтоон хөгжлийн бодлогыг тодорхойлохоос гадна шийдвэр гаргадаг гол хүн нь "Иргэн Та" гэж ойлгуулж хэвшүүлж ажиллацгаая гэсэн Тунхаг бичгийг батлан гаргалаа 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%