Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Авлига тэмцэх газраас хууль тогтоомж сурталчлах чиглэлээр ажиллаж байна

2015-10-28

Дундговь аймагт АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар А.Батхуягаар ахлуулсан, тус албаны ажилтан комиссар Н.Мөнхбаяр, Ц.Баасандэлгэр, Т.Дэлгэрням нар бүхий албаны хүмүүс 2015.28.-29-ний өдрүүдэд аймаг, сумын Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, дүрэм журмын хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, ЭБАТ-нуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, дүн шинжилгээ хийж, зөвлөмж өгөхөөр ажиллаж байна. 
Мөн ажлын хэсэг 2015.10.29-ний өдөр нэгдсэн сургалт зохион байгуулах бөгөөд сургалтанд аймаг, сумдын ИТХ төлөөлөгч, ЗДТГ-ын удирдлага, хэлтэс, агентлагын дарга, аймаг, сумдын ЭБАТ, мэдүүлэг, мэдэгдэл гаргадаг 430 гаруй эрх бүхий хүмүүс хамрагдах юм.

   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%