Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын дарга С.Буджав төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Сайнцагаан суманд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

2015-11-03

Аймгийн ИТХ-ын дарга С.Буджав орон нутагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа. Аймгийн ИТХурал нь 2015 оны улсын болон орон нутгийн төсөв, ОНХС-ийн хөрөнгө оруулалтуудыг бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд түлхүү зарцуулахаар төлөвлөсөн юм.
Аймгийн МСҮТөвийн 6 блок буюу 960 хүүхдийн хичээлийн байр, 200 хүүхдийн дотуур байр, урлаг заал, спорт заал, дадлагын байрны өртөг 9,5 тэрбум, Мандал сургуулийн спорт заал 940 сая, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн А блок 800 сая, 1,3 тэрбум төгрөгний өтрөг бүхий ШШГАлбаны иргэдэд үйлчлэх танхим, хорих байр, 759,2 сая төгрөгийн өртөгтэй ЭМГ-ын оффисын бүтээн байгуулалтууд Дундговь аймгийн төвд хийгдэж байна.
Тус бүтээн байгуулалтуудын үйл явцтай газар дээр нь ИТХ-ын дарга С.Буджав, ЗДТГ-ын дарга П.Бямбалхагва, ХЗХ-ийн дарга Б.Түвшинбаяр болон холбогдох албаны хүмүүс байлцан гүйцэтгэлийн явц, чанар, стандарт болог тулгамдаж буй асуудлуудтай танилцан цаашид орон нутгийн удирдлагын зүгээс анхаарч шийдвэрлэх асуудлаар ярилцаж санал солилцлоо.     
  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%