НҮБ-ийн Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкман Монгол улсад ажиллах ажлынхаа анхны гарааг Дуу хуурын өлгий Дундговь нутгаас эхлэж, аймгийн ИТХ-аас зохион байгуулж байгаа "Иргэний оролцоо - Хөгжлийн бодлого" олон улсын анхдугаар симпозиумд хүндэт зочноор уригдан оролцож, үг хэллээ.
Суурин төлөөлөгч Биата Транкман нь хэлсэн үгэндээ1. Төвлөрлийг сааруулах2. Иргэдийн оролцоо3. Жендерийн тэгш байдал гэсэн 3-н зүйлийг дурдаж, мөн хэн нэгнийг орхилгүй бүгдийг хамруулан, тогтвортой хөгжихөд ИТХ-ын ач холбогдол маш өндөр болохыг онцлон хэлсэн юм.