Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015.07.06-ны 53-р тогтоолоор аймгийн хэмжээнд бичил уурхай эрхлэж байсан нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг МХГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн зогсоосон билээ. Тус тогтоолд МХГ-ын улсын байцаагчийн шаардсан аюулгүй байдлыг хангах, стандарт, норм зааврыг мөрдөх шаардлагыг дурдсан байсан юм. Энэ хугацаанд тус шаардлагыг хангасан бичил уурхайн үйл ажиллагааг 2015.12.04-ий 77 тоот тогтоолоор дахин нээн, мөн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хөдөлмөр аюулгүй байдал, орон нутгийн төсөвт оруулах орлогыг бүрэн төвлөрүүлэх зэрэг шаардлагыг хангаж ажиллахыг хоршоо, нөхөрлөлүүд, аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болголоо