Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

"Үндсэн хуулийн өдөр"-ийн шатрын тэмцээн зохион явууллаа

2015-12-21

Аймгийн ИТХ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын шинэ Үндсэн хууль баталсан өдөрт зориулан орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаргуулах тэмцээнийг зохион явууллаа.
Тус тэмцээн УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг бөгөөд уламжлал ёсоор 2015 оны 12-р сарын 18-ны өдөр Дундговь аймагт зохион байгуулж, тэмцээн урьд онуудаасаа өргөн хүрээг хамарч тамирчид идэвхтэй хүрэлцэн ирсэн бөгөөд Дэлгэрхангай, Хулд, Өндөршил, Сайнцагаан, Дэрэн Өлзийт, Эрдэнэдалай зэрэг сумдын нийт 28 тамирчид хүч ухаанаа уралдуулан өрсөлдлөө.
Тэмцээнийг аймгийн ИТХ, ЗДТГазар, Шинэ шийдэл шатрын клубтай хамтран зохион байгуулж тэмцээнд эрэгтэй 5,5 оноогоор Н.Нямлхагва, 5 оноогоор С.Сэргэлэн нар эхний 1,2-р байруунд орсон бол эмэгтэй 1-р байранд А.Найгалмаа түрүүлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдан, 2016 оны 01-р сарын 9-10-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион явагдах Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1340
520 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%