Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн сайн малчдын шагнал гардуулав.

2016-01-29

Сар шинийн баярын босгон дээр Дундговь аймаг малчдаа шагнаж урамшууллаа. Аймгийн сайн малчнаар 32 малчин, аймгийн алдарт уяач цолоор 32 хүн шагнагдсныг өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Наранхүү, аймгийн ИТХ-ын дарга С.Буджав, аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ, "Нарны хүлэг уяачдын холбоо"-ны тэргүүн Ц.Ганхүү нар гардуулан өглөө. Дашрамд дурьдахад Дундговь аймгийн мал сүрэг энэ онд хамгийн ихээр өсч 2,8 сая болж, нэг хүнд ноогдох мал сүргийн тоогоороо улсдаа тэргүүнд байранд орсон юм. Шагнал авсан нийт малчдадаа аймгийн ИТХ-ын дарга С.Буджав баяр хүргэж, улам их амжилт, сайн сайхныг хүслээ.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%