Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Өлзийт сумын Соёлын төвийг Н.Дагийранз агсны нэрэмжит болголоо

2016-02-01

Дундговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 17 дугаар тогтоолоор Өлзийт сумын Соёлын төвийн Ардын жүжигчин Нямын Дагийранз агсны нэрэмжит болголоо.

Ардын жүжигчин Н.Дагийранз нь 1930 онд Дэл уул хэмээх газар мэндэлсэн бөгөөд хүүхэд ахуйдаа нутгийн хуурч Д.Сайнбаяраар морин хуур заалган тоглож сурчээ. Тэрээр 1957-1963 онд Дундговь аймгийн Улаан гэр клуб, соёлын ордонд жүжигчин, 1963-1991 онд Монгол кино үйлдвэрт жүжигчин, 1991 оноос Монголын соёл урлагт зүтгэж явсан эгэлгүй жүжигчин авьяастан юм.

Тэрээр Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн Балган ноён, Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийн Бэлэн Сэнгэ зэрэг 30 гаруй жүжгүүдийн гол ба туслах дүрд, Монгол кино үйлдвэрт  жүжигчин болсноор уран сайханы 50 гаруй кинонд оролцож эерэг ба эсрэг олон дүр бүтээжээ.

Мөн кино, жүжгийн дүр бүтээхээс морин хуурч, ерөөлч, магтаалч, туульч, сайн зураач байсан төдийгүй ОУ-ын Ардын урлагын симфозиумд төлөөлөгч, Дундговь аймгийн Ардын их хурлын депутатаар сонгогдож, улсын болон нутаг орон, Монголын тайз дэлгэцийн урлагийг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулсан нэгэн юм.

Хийсэн бүтээснийг нь төрөөс саашаан 1982 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1989 онд МУСТА цол, 1995 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2000 онд Монгол улсын гавьяат жүжигчин, 2013 онд Ардын жүжигчин хэмээх цолыг хүртсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%