Аймгийн ИТХ-ын дарга С.Буджаваар ахлуулсан ГХУСАЗЗ ээлжит
хуралдаанаараа Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт болон
согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгүүдийн стандарт хангалт,
одоогийн байдал, цаашид авах арга хэмжээ, Адаацаг сумын хүүхэд хамгаалалын
багийн үйл ажиллагаа, сургуулийн насны хүүхдийг гэмт хэрэг аливаа
хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллагаас авч хэрэгжүүлж
зохион байгуулж байгаа ажил арга хэмжээ, гарсан үр дүн, дотуур байрны
үйлчилгээний талаар, Сайнцагаан сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар
зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар, Говийн бүсийн мэдээлэл
үйлчилгээний төвийн хамгаалах байрны үйлчилгээний өнөөгийн байдал, авч
хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх холбогдох ажилтнуудын сонсгол мэдээллүүдийг
хэлэлцэж, ажил сайжруулах хугацаатай үүрэг даалгавар, зөвлөмж чиглэл өглөө.