Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

АТГ-аас соён гэгээрүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөн туслах чиглэлээр ажиллалаа

2016-03-23

Аймгийн ИТХ, ЗДТГ-аас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн ажил арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөн туслах чиглэлээр Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Л.Батбаяр, ажилтан Ж.Билгүүн, А.Дэлгэрбаяр, н.Балдандорж, тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан Б.Энхжавхлан, Л.Анхбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2016-03-09-ний өдрөөс 2016-03-22 хүртэл ажиллалаа. 
Тус ажлын хэсэг аймаг, сумдын ИТХ, ЗДТГ-ын авлигын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцан тухай бүр заавар, зөвлөмжийг өгч ажиллав. Мөн аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтэс агентлаг, босоо тогтолцоотой агентлагуудын авлигын эсрэг болон ЭБАТ-ны үйл ажиллагаатай танилцан алдаа дутагдал, заавар зөвлөмжийг өгч, авлига, ашиг сонирхлын зөрчлийн мөн чанрыг таниулах, сурталчилах, соён гэгээрүүлэх чиглэлээр байгууллагын удирдлага, улс төрийн албан хаагч ИТХ-ын төлөөлөгч, төрийн захиргаа, боловсрол, эрүүл мэндийн албан хаагчид болон ард иргэдэд тус бүр чиглэсэн төлөвлөгөө хуваарийн дагуу сургалтуудыг зохион явууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%