Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Монгол улсын Төрийн дээд шагналыг гардууллаа

2016-04-27

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2, Алтан гадас одонгоор 18, Цэргийн гавьяаны одонгоор 1, Хөдөлмөрийн хүндэт медаль 10, Цэргийн хүндэт медалиар 4 хүнийг тус тус шагнасныг гардуулах ёслолын арга хэмжээ аймгийн "Ёслол хүндэтгэлийн өргөөнд" боллоо. 
Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга С.Буджав, аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ нар оролцож, аймгийн ИТХ-ын нарын бичгийн дарга Н.Эрдэнэ-Очир Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигыг уншиж танилцуулснаар шагналыг гардуулж, аймгийн ТХДЖТ-ын хамт олон шагнагдсан хүмүүст хүндэтгэл үзүүлэн дуун цацал өргөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%