Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

"Open-mind"-"Чөлөөтэй сэтгэ" арга хэмжээ боллоо

2016-05-20

2016 оны 05-р сарын 13-ны өдөр аймгийн ИТХ-аас 4 дэх жилдээ 12-р ангийг төгсөгч нарт зориулсан “Open-mind 2016”-"Чөлөөтэй сэтгэ" араг хэмжээг зохион байгууллаа.

           “Open-mind 2016”-"Чөлөөтэй сэтгэ" арга хэмжээний зорилго нь 12-р анги төгсөж байгаа сурагч нарт ирээдүйд эзэмших мэргэжлээ хэрхэн сонгох талаар зөвлөгөө өгч эзэмших мэрэгжлээ зөв сонгоход нь туслах юм. Арга хэмжээг аймгийн ИТХ, Дүдү боловсрол сан, БСГ болон ерөнхий боловсролын сургуулиудтайгаа хамтран амжилттай зохион байгууллаа.

        Тус арга хэмжээний үеэр боловсролын үзэсгэлэн яармагийг зохоин байгуулж улсын болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд хүрэлцэн ирж сургуулийнхаа танилцуулга, элсэлтийн шалгалт, мэргэжлээ сонгоход нь туслан зөвлөгөө өгсөн юм.          

Мөн ХААН банк, Хас банк, Мобиком байгууллагууд дэмжин үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, сурагч нарыг гарын бэлгээр урамшуулсан юм.

Энэхүү Open-mind арга хэмжээг 4-н жилийн турш Дундговийнхоо ирээдүй болсон 2000 гаруй залуучууд, сурагчдыг хамруулан амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд мэргэжлээ зөв сонгон чөлөөтэй сэтгэж яваа сурагч дүү нартаа сурлагын амжилт хүсье.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1336
520 / 39%
424 / 32%
192 / 14%
200 / 15%