Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ЖДҮ-ийг хөгжүүлэх санд хяналт шалгалт хийлээ

2016-08-18

Аймгийн ИТХ-аас  төлөөлөгч Р.Мөнхтогтохоор ахлуулсан ЖДҮ-ийг хөгжүүлэх санд хяналт шалгалт хийх ажлын хэсэг томилон ажиллууллаа
Манай аймаг ЖДҮ-ийш хөгжүүлэх сангийн зээлийг 2015 онд 20 төсөлд 290 сая төгрөгийг ХААН, ХАС банкаар дамжуулан 9 хувийн хүүтэй олгосон байна. Энэ оны хувьд зээл олгогдоогүй байна.
2015 оны нийт төслийн 77.8 хувь нь тоног төхөөрөмж, 22.1 хувь нь эргэлтийн хөрөнгө болгохоор төсөлд тусгагдсан байх юм. 
Зээлд хамрагдахаар ирүүлсэн төслийн нийт мөнгөн дүнгийн 8.3-46.4 хувийг олгосон нь тус төслүүд хэрэгжих боломжгүй санхүүгийн хувьд үндэслэлгүй, зээлдэгч төлөвлөсөн хэмжээндээ үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байгааг хяналт шалгалт хийсэн ажлын хэсэг онцолж байсан бөгөөд ажлын хэсгээс дараах 5 чиглэлээр цаашид анхаарч ажиллахыг аймгийн Засаг дарга, хариуцсан хэлтэс, мэргэжилтнүүд хүргүүлжээ. Үүнд:
1. Зээлдэгч нартай зээлийн гэрээг дүгнэж ажиллах
2. Төслийг амжилттай хэрэгжүүлэх талаар төрөөс байнгын хяналт тавих
3. Аймгийн хэмжээнд ЖДҮ-ийн талаар баримтлах бодлого гаргаж, бодлогын дагуу хөнгөлттэй зээлийг олгох
4. Зээлийн хэмжээг төсөл хэрэгжихүйц байдлаар бүрэн олгох
5. Төсөл огт хэрэгжээгүй зээлдэгчийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах, хугацаатай үүрэг өгөх  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1305
510 / 39%
413 / 32%
186 / 14%
196 / 15%