Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Шинээр сонгогдсон төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулав

2016-12-02

лсын Их хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн дараагийн шат болох “Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн суурь сургалтыг Дундговь аймагт 11 дүгээр сарын 30, 12 сарын 01-ний өдрүүдэд зохион байгууллаа. 
Сургалтаар Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх ойлголт, эрх зүйн үндэс, Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэг, Орон нутгийн төсвийн талаарх ойлголт, түүнийг батлах, хэрэгжилтийг хянахад Хурлын байгууллагын эрх үүрэг, Байгаль орчин, газрын харилцаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас анхаарвал зохих асуудлууд, Хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хэрхэн хангах талаарх Төлөөлөгчдийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй асуудлаар хууль эрхийн болон арга зүйн мэдлэг, мэдээллийг өглөө.
Энэ удаагийн сургалтыг үндэсний сургагч багшаар бэлтгэгдсэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очир, аймгийн Халамж үйлчилгээний газрын дарга Г.Хишигдаваа, Удирдлагын академийн багш сургагч багш Л.Отгонтуяа, Монгоулын нутгийн удирдалыг холбооны сургагч багш А.Гэлэгжамц нар удирдан явуулсан.  
Хоёр өдрийн турш 4 үндсэн сэдвийн хүрээний явагдсан сургалтанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 35 төлөөлөгч хамрагдлаа.Мөн сонсогчоор сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%