Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн зохион байгуулагдаж байна

2017-03-10

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 43 дугаар тогтоолоор 2017 оныг  “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан юм. Өнөөдөр Мандалговь хотноо аймаг, сумдын 150 гаруй үйлдвэрлэл, худадаа эрхлэгчдийг  оролцуулан  үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөныг аймгийн ИТХурал, ЗДТГазар, ХХААГазар, ХХҮГазар, Говийн бүсийн арга зүйн төв, МҮХАҮТанхимын Дундговь аймаг дахь салбар танхим, Дэлхийн зөн Дундговь орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Ажил олгогч эздийн холбоо ТББ, REACH-төсөл зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Зөвлөгөөний зорилго нь аймгийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, шинэ дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийн бодит орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, зах зээлд өрсөлдөхүйц үйлдвэр үйлчилгээг бий болгоход оршиж байна. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөнөөр “Дундговь аймагт үйлдвэр үйлчилгээ эрхлэх нөхцөл боломж, арга зам” “Төрөөс Хүнс, Хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга зам” “ХХҮГазраас хэрэгжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх арга зам” “Сум хөгжүүлэх сангийн зарцуулалт, үр дүнд хийсэн нийцлийн аудитын тайлан” илтгэл мэдээлэл болон бусад асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%