Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Фото мэдээ


нийт 137

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДРИЙГ ХҮНДЭТГЭН ӨНГӨРҮҮЛЭХ ТУХАЙ

2022-09-05 742
Хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэн УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ буяны ном хурах арга хэмжээг сумын ИТХ-ын дэргэдэх Нутгийн удирдлагын хөгжлийн хороо, ИТХ-ын ажлын албатай хамтран 2022 оны 09 сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минутаас ГЭЛЭГПЭЛЖЭЭЛЭН хийдэд ном хурах бөгөөд Хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд болон нийт ном даган баясах хүсэлтэй иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДРИЙГ ХҮНДЭТГЭН ӨНГӨРҮҮЛЭХ ТУХАЙ

2022-09-05 717
Хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэн УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ буяны ном хурах арга хэмжээг сумын ИТХ-ын дэргэдэх Нутгийн удирдлагын хөгжлийн хороо, ИТХ-ын ажлын албатай хамтран 2022 оны 09 сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минутаас ГЭЛЭГПЭЛЖЭЭЛЭН хийдэд ном хурах бөгөөд Хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд болон нийт ном даган баясах хүсэлтэй иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА.

2022-08-24 678
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг Шарын гол суманд ажиллалаа. Сумын Засаг дарга Б.Лхамсүрэн холбогдох мэдээллүүдийг танилцуулж, сумын өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувийн хэрэгжилт байгаа талаар ажлын хэсэгт танилцууллаа. Мөн суманд үйл ажиллагаа явуулдаг Шарын гол ХК, Дулаан шарын ТӨХК зэрэг ААНБ-ын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, , хяналт тавьж, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч, нэгдсэн удирдлагаар ханган ажиллалаа.

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО ФОРУМ ДАРХАН УУЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2022-08-18 636
Шинэ сэргэлтийн бодлого-Тогтвортой хөгжлийн зорилго форум Дархан-Уул аймагт 2022 оны 08 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Дархан-Уул аймгийн хөгжлийн тулгамдсан асуудлын чиглэлээр их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачид 10-аад илтгэлийг хэлэлцүүлж, хөгжлийн гарц шийдлийг ярилцлаа. Тус форумд сумын ИТХ-ын дарга Г.Мөнхжаргал, ИТХ-ын төлөөлөгч нарын хамт оролцон суманд тулгамдаж буй асуудал болон шийдлийн талаар танилцуулав.

МОНГОЛ УЛСЫН ОДОН МЕДАЛИАР 213 ИРГЭН ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

2022-07-17 884
Монгол улсын ерөнхийлөгчийн 123 дугаар зарлигын дагуу Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан тус сумын Эрүүл мэнд, боловсрол, уул уурхайн салбарт олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан 213  иргэдийг Монгол Улсын одон медалиар шагналаа.

СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 9 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО.

2022-06-30 626
СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 9 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО. Сумын ИТХ-ын даргын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/05 дугаар захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит IX хуралдааныг өнөөдөр буюу /2022.06.30/ зарлан хуралдууллаа. Танхимаар 16 төлөөлөгч, цахимаар 3 төлөөлөгч тус тус оролцож хуралдааны ирц 70,3 хувийн ирцтэй эхлэв. Хуралдааны дэд даргаар Төлөөлөгч Ч.Туяа, Бичиг баримт боловсруулах комиссын даргаар Д.Энхцацраг, гишүүдээр О.Наранчимэг, Л.Даваасүрэн нар сонгогдон ажиллалаа. Тус хуралдаанаар “2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай ”, “Хаягийн дугаарт өөрчлөлт оруулах тухай”, “Тогтоол хүчингүй болгох тухай”, "2022 оны төсөвт тодотгол хийх тухай" гэсэн нийт 4 асуудлыг тус тус хэлэлцэн баталлаа.

ЭРҮҮЛ АХУЙН ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХТОЙ ТУХАЙ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

2022-06-28 789
ЭРҮҮЛ АХУЙН ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХТОЙ ТУХАЙ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО. Шарын гол сумын буянтын эх үүсвэрийн ундны усны эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох ажиллагаанд олон нийтийн саналыг тусгах нь хэлэлцүүлгийг /2022.06.28/-ны өдөр зохион байгуулав. “Сумын хүн амын унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн нөөц хомсдол, бохирдлоос хамгаалах, эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох зорилготой юм. Хэлэлцүүлгийн эхэнд “Эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох тухай төслийг сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Ц.Ганчимэг танилцууллаа. Хэлэлцүүлэгт сумын иргэд, Шарын гол сумын ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороон дарга Д.Амарсанаа, Санжит багийн Засаг дарга Д.Энхцацраг, ДУА-ын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Я.Батбилэг, Хараа- Ерөө голын сав газрын захиргааны мэргэжилтэн Ц.Мэндбаяр, Ж.Батзориг, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэн, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийг төлөөлж Дулаан Шарын гол ТӨХК-ны инженер Л.Нарангэрэл, Буянтын хөндий ХХК-ыг төлөөлж О.Цэцэгмаа, иргэн Ш.Энхболд нар оролцож саналаа илэрхийллээ.

ШАРЫН ГОЛЧУУД ТА БҮХНИЙГ БУЯНТЫН ЭХ ҮҮСВЭРИЙН УНДНЫ УСНЫ ЭРҮҮЛ АХУЙН ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХТОЙ ХОЛБОГДУУЛАН ИРГЭНИЙ ТАНХИМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

2022-06-24 720
ШАРЫН ГОЛЧУУД ТА БҮХНИЙГ ИРГЭНИЙ ТАНХИМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА. ✅Шарын гол сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран “ШАРЫН ГОЛ СУМЫН УНДНЫ УСНЫ ЭРҮҮЛ АХУЙН ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХОД олон нийтийн саналыг тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна. ✅2022.06.28-ны өдрийн 10:00 цагт ✅Сумын ЗДТГ-ын хурлын танхимд

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ “ДОМОГТ ШАРЫН ГОЛ” ХХК-ИЙН “ОЙН ГАЙХАМШИГ” МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАВ

2022-06-24 757
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ “ДОМОГТ ШАРЫН ГОЛ” ХХК-ИЙН “ОЙН ГАЙХАМШИГ” МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАВ
khural.mn

ШАРЫН ГОЛ СУМЫН 2 ДУГААР СУРГУУЛИЙГ Ц.ХАЙДАВЫН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО

2022-06-23 716
ШАРЫН ГОЛ СУМЫН 2 ДУГААР СУРГУУЛИЙГ Ц.ХАЙДАВЫН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО.

СУМЫН ТӨВИЙН 1.4 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.

2022-06-20 670
СУМЫН ТӨВИЙН 1.4 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.

СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС 8 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2022-06-14 669
СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС 8 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО. Сумын ИТХ-ын даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус VIII хуралдааныг өнөөдөр /2022.06.03/ зарлан хуралдууллаа. Танхимаар 13, цахимаар 5 төлөөлөгч оролцож хуралдааны ирц 66,6 хувийн ирцтэй эхлэв. Хуралдааны дэд даргаар Төлөөлөгч С.Төмөрбаатар, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч, М.Серкболд, Б.Мөнхбаяр, М.Амартүвшин нар сонгогдон ажиллалаа. Тус хуралдаанаар “Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай”, “Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн дээд хэмжээг тогтоох тухай”, “2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх тухай” гэсэн нийт 3 асуудлыг тус тус хэлэлцэн баталлаа.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ, СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН “#ДАРХАН_МИНИЙ_ХОТ_2022” СПОРТЫН НААДАМ ШАРЫН ГОЛ СУМАНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 

2022-06-10 694
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ, СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН “#ДАРХАН_МИНИЙ_ХОТ_2022” СПОРТЫН НААДАМ ШАРЫН ГОЛ СУМАНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 

ЭХИЙН АЛДАР I, II ОДОНГООР 19 ЭЭЖ ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА.

2022-06-01 697
ЭХИЙН АЛДАР I, II ОДОНГООР 19 ЭЭЖ ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА. Сумын ИТХ, ЗДТГ-аас "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг өнөөдөр /2022.06.01/ зохион байгуулав. Шарын гол сумаас Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаар зарлигаар “Алдарт эх I одонгоор 2 ээж, “Алдарт эх II одонгоор 15 ээж тус тус шагнагдлаа.

ШАРЫН ГОЛ СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2022-04-19 637
ШАРЫН ГОЛ СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Дархан-Уул аймгийн ИТХ-ын 8 дугаар Хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолоор сумын ИТХ-ын Зөвлөлийг шинээр байгуулсан. ИТХ-ын Зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй ажиллах юм. Тус Зөвлөл нь өнөөдөр /2022.04.19/ анхдугаар хурлаа хийж, “Сумын ИТХ-ын Зөвлөлийн хуралдааны дэг батлах тухай”, “Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлөөс 2022 онд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай”, Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарт урамшуулал олгох тухай”, “Сумын ЕБС-ийн Хамран сургах тойрог шинэчлэн тогтоолгох асуудлыг хэлэлцүүлэх тухай” асуудлуудтай танилцаж шийдвэрлэлээ.

СУМЫН ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС #ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-03-26 606
СУМЫН ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС #ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

СУМЫН ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС #ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-03-26 619
СУМЫН ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС #ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2022-03-25 708
СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО. Сумын ИТХ-ын даргын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/02 дугаар захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 7 дугаар хуралдааныг өнөөдөр /2022.03.25/ зарлан хуралдуулж байгаа бөгөөд 69,2 хувийн ирцтэй эхлэв. Хуралдааны дэд даргаар Төлөөлөгч Л.Даваасүрэн Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч С.Төмөрбаатар, Д.Энхцацраг, Ц.Бархасбадь нар сонгогдон ажиллалаа. Тус Хуралдаанаар “Хуралдааны дэг шинэчлэн батлах тухай”, “Сумын ИТХ-ын Зөвлөл байгуулах тухай, Хороодыг шинэчлэн байгуулж, үйл ажиллагааны журам батлах тухай”, “Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай”, “Төлөөлөгчийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх журам батлах тухай”, “Сумын ИТХ-ын Ажлын албаны бүтцийг шинэчлэн тогтоох тухай”, “Улсын тэргүүний сум” шалгаруулах болзлын материалыг дэмжих тухай”, “Сумыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнуулах тухай”, “Сумын 2022 оны төсөвт зохицуулалт хийх тухай”, “Малын шимэгчлэх өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө батлуулах тухай”, “Үндсэн хөрөнгөд бүртгэх тухай, “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл олгох салбар чиглэл батлах тухай”, “Төсөл сонгон шалгаруулах хороо байгуулах тухай”, “Хяналтын зөвлөл байгуулах тухай” гэсэн нийт 14 асуудлыг хэлэлцэн баталлаа.

ЭРСДЭЛГҮЙ ДАРХАН АЯНЫ ХҮРЭЭНД ШАРЫН ГОЛ СУМЫН ЕБС, СӨББ-УУДААР ЭРЧИМ ХҮЧНЭЭС ҮҮДЭЛТЭЙ ЭРСДЛИЙГ ТОГТООХ, ЗӨВЛӨН ТУСЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-03-16 631
ШАРЫН ГОЛ СУМЫН 2 СУРГУУЛЬ, 4 ЦЭЦЭРЛЭГТ ЭРЧИМ ХҮЧНЭЭС ҮҮДЭЛТЭЙ ЭРСДЛИЙГ ТОГТООХ, ЗӨВЛӨН ТУСЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. . Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлогын хороо, ГТУА -55 дугаар анги, Дархан Сэлэнгэ Цахилгаан түгээх сүлжээ ХК-ны Шарын гол хэсэгтэй хамтран, сумын ЕБС, СӨББ-уудад хүүхдэд ээлтэй эрдэлгүй орчин бий болгох, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор 2022.03.16-ны өдөр 7 гишүүний бүрэлдэхүүнтэй цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжийн цахилгааны эрсдлийг илрүүлэн тогтоох, гэмтэл зөрчлийг арилгах ажлыг зохион байгууллаа.

СУМЫН ИТХ-ЫН ДАРГА СУМЫН ДОТОР ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛДАГ ИРГЭДТЭЙ 2022.03.16-НЫ ӨДӨР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-03-16 621
СУМЫН ИТХ-ЫН ДАРГА СУМЫН ДОТОР ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛДАГ ИРГЭДТЭЙ 2022.03.16-НЫ ӨДӨР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Уулзалтад суманд такси үйлчилгээ явуулдаг 9 иргэн оролцож, такси үйлчилгээ явуулах үнэ тариф, иргэдэд үйлчилгээ үзүүлэх таатай нөхцөл боломжийн талаар ярилцаж мөн сумын иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг танилцуулж, цаашид нэгдсэн үнэ тарифаар иргэдэд соёлтой боловсон үйлчилгээ үзүүлэх талаар нэгдсэн ойлголтод хүрлээ. Мөн Шарын гол сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Цагдаа зохицуулагч Цагдаагийн ахлах ахлагч Б.Галхүү такси үйлчилгээ эрхлэгчдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг талаар заавар, зөвлөгөөг танилцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9531
7853 / 82%
1039 / 11%
304 / 3%
335 / 4%