Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Фото мэдээ


нийт 125

2021.05.08

2021-05-08 587
Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням цар тахлын голомтод ажиллаж буй Шарын гол сумын Онцгой комисст 48ширхэг дархлаа дэмжих амин дэмийн багц, 500 ширхэг амны хаалт илгээснийг өнөөдөр /2021.05.08/ Шарын гол сумын ИТХ-ын дарга Г.Мөнхжаргал хүлээлгэн өглөө. УИХ-ын гишүүн Г.Дамдинням танд Шарын голчуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье. #Хамтдаахичээцгээе

“ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ ТАНАА” ГАРЫН АВЛАГА

2021-02-25 363
Авлигатай тэмцэх газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарыг авлигын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг манлайлан оролцох чиглэлээр хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэлбэрэлтгүй сахин биелүүлэхэд арга зүйн зөвлөмж үзүүлэх зорилгоор “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Танаа” гарын авлагыг хүргүүллээ.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ

2021-01-28 340
Тус хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газрын Урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн оролцож, “...Төрийн албан хаагчийн үйл ажиллагаа нь ямагт хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндийг хөндөж байдаг тул түүний хийсэн үйлдэл бүхэн зөвхөн хуулийн хүрээнд хийгдэх шаардлага нийгмийн болон эрх зүйн зүгээс тавигддаг. Ёс зүй нь зарим тохиолдолд эрх зүйгээс ч ихээхэн хүчтэй байдаг нь хүмүүс түүнийг ямар нэгэн албадлагүйгээр өөрсдөө тогтоож, урт удаан хугацааны туршид зан үйлээрээ журамлан зохицуулж ирсэнд оршдог. Нийгмийн уур амьсгал бүрэлдэн тогтоход ёс зүй нь хоёр талт нөлөө үзүүлсээр ирсэн. Ёс зүй цэвэр байвал нийгэмд эерэг нөлөө үзүүлж, хөгжин бэхжихийн нөхцөл болох бөгөөд хэрэв доройтвол сөрөг нөлөө үзүүлж, нийгэм уруудахын үндэс болдог...” талаар ярилцлаа

“Шарын гол сумын боловсролын байгууллагын сургалтын чанар, үйл ажиллагааны асуудалд анхаарах нь” нээлттэй хэлэлцүүлэг

2014-11-07 515
Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, Шарын гол сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим хамтран “Шарын гол сумын боловсролын байгууллагын сургалтын чанар, үйл ажиллагааны асуудалд анхаарах нь” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6789
5253 / 77%
946 / 14%
281 / 4%
309 / 5%