Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Үйл явдлын мэдээ


нийт 312

САЙХАН ОВОО СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ШИНЭ СУРГУУЛЬ БАРИГДАЖ ЭХЭЛЛЭЭ

2021-07-19 3189
Сумын төвд 320 хүүхдийн суудалтай спорт заал бүхий 3 давхар шинэ сургуулийн барилгын ажил эхэллээ. Тус барилга нь 2020 оны 12-р сард магадлангаар орж нийт төсөв нь 3 тэр бум 100 сая төгрөгөөр батлагдсан. 2021 онд улсын төсөвт 1 тэр бум 500 сая төгрөг нь суусан, үлдсэн төсвийг 2022 онд улсын төсөвт суулгах юм. Барилгын гүйцэтгэгчээр “ТЭД КОНСТРАКШН” ХХК шалгарч 2021 он 06-р сарын 18-нд ажлаа эхлүүлсэн бөгөөд одоогоор суурийн ажил хийгдэж байна.

САЙХАН-ОВОО СУМ ХУР ХОГОО ДАРЖ БУЛШЛАН ХОГИЙН ЦЭГЭЭ ШИНЭЭР БАЙГУУЛНА

2021-07-19 3315
Сайхан-Овоо сум олон жилийн хур хогоо дарж булшлан сумын төвийн төвлөрсөн хогийн цэгийг цэгцлэх ажлыг эхлүүллээ. Орон нутгийн хөгжлийн сангийн 70 сая төгрөгийн хөрөнгөөр хуучин хур хогийг дарж шинэ хогийн цэг байгуулахаар ажиллаж байна. Шинэ хогийн цэг байгуулах, тохижилтын ажлын гүйцэтгэгчээр “Хуримт констракшн” ХХК ажиллаж байна.

ДУНДГОВЬ АЙМГААС ГАВЪЯАТ ЦОЛТОН ГУРАВ ТӨРЛӨӨ

2021-07-19 3016
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, МУБИС-ийн профессор Лочингийн Цэрэнсодномыг Монгол Улсын гавъяат багш цолоор, Сайнцагаан сумын өндөр настан Чулууны Дамбыг гавьяат агрономич цолоор, Өлзийт сумын харьяат Монгол даатгал ХК-ны ахмадын хорооны дарга Сэрээтэрийн Чанцалмааг гавьяат эдийн засагч цолоор шагнасныг өнөөдөр буюу 2021 оны 07-р сарын 03-ны өдөр гардуулж өглөө.

ӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ДАРААХ НЭР БҮХИЙ ХҮМҮҮС ШАГНУУЛЛАА.

2021-07-19 3104
Самбадоржийн Амарсанаа Сайхан-Овоо сумын Засаг дарга Мижиддоржийн Ганхуяг Сайнцагаан сумын ахмад настан Адилбишийн Цогзолсүрэн Сайнцагаан сумын ахмад настан Дамдинсүрэнгийн Жамбалсамбуу Адаацаг сумын ахмад настан Банзрагчийн Батсуурь Цагаандэлгэр сумын ахмад настан
khural.mn

ХОГГҮЙ ЦЭМЦГЭР БИДНИЙ ДЭЛГЭРЦОГТ

2021-07-19 3051
Дэлгэрцогт сумын удирдлагууд ХОГГҮЙ ЦЭМЦГЭР БИДНИЙ ДЭЛГЭРЦОГТ зорилтыг хэрэгжүүлж эхэллээ. Сумын хэтийн төлөв, ирээдүйн хөгжлийг тэд хогны асуудлаа шийдвэрлэснээр эхлүүлж байна. Сумын иргэдийн оролцоог нэмэгдүүлэн хоггүй байх, цэгцэлж цэвэрлэх бүх нийтийн цэвэрлэгээг энэ хавар хэд хэдэн удаа зохион байгууллаа. Гудам тус бүрд бүлгийн ахлагч томилон хог хаягдалгүй байх, айл өрхүүд нийлж орчны цэвэрлэгээ хийхэд хяналт тавьж ажиллуулж байна. Төрийн байгууллага, аж ахуй нэгжүүд 7 хоног бүрийн Баасан гаригийн 2 цагийн хугацаанд орчны хогоо цэвэрлэж хэвшлээ. Сумын төвийн төвлөрсөн хогийн цэгт тохижлтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

ӨНӨӨДӨР "НҮБ-ЫН ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР"

2021-06-23 3225
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-ныг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэж, гишүүн орнууддаа энэ өдрийг тохиолдуулан хөгжлийн үйл явцад төрийн албанаас оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзсэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байхыг уриалсан байдаг. Дундговь аймгийн хэмжээнд 3270 төрийн алба хаагчид төрийн албаны тасралтгүй үйл ажиллагааг ханган ард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна. Төрийг түшилцэж явсан үе үеийн ахмадууд төрийн албыг тасралтгүйгээр залгамжлан хөдөлмөрлөж буй нийт төрийн албан хаагчиддаа хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт хүссэн ерөөе.

ӨНӨӨДӨР "НҮБ-ЫН ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР"

2021-06-23 3134
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-ныг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэж, гишүүн орнууддаа энэ өдрийг тохиолдуулан хөгжлийн үйл явцад төрийн албанаас оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзсэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байхыг уриалсан байдаг. Дундговь аймгийн хэмжээнд 3270 төрийн алба хаагчид төрийн албаны тасралтгүй үйл ажиллагааг ханган ард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна. Төрийг түшилцэж явсан үе үеийн ахмадууд төрийн албыг тасралтгүйгээр залгамжлан хөдөлмөрлөж буй нийт төрийн албан хаагчиддаа хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт хүссэн ерөөе.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР ЦЭРГИЙН ГАВЪЯАНЫ ОДОНГООР ШАГНУУЛЛАА

2021-06-22 3057
Монгол улсын Ерөнхийлөгийн зарлигаар Дундговь аймгийн Онцгой байдлын газар 2021 оны 06-р сарын 22-ны өдөр ЦЭРГИЙН ГАВЪЯАНЫ ОДОНГООР шагнууллаа.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 05-Р САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2021-06-03 2971
 Сар бүр аймгийн 2025 он хүртэлх үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын барим бичигт туссан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орсон заалтуудыг хариуцсан газар, хэлтэс хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар мэдээллийг тэргүүлэгч, төлөөлөгч, сумдын удирдлагуудад танилцуулан хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. Хувиарийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс аймгийн гадаад харилцааны чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа.

17 ИРГЭНД ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН ХҮРТЭЭВ

2021-06-03 3526
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дундговь аймгийн нэр бүхий 17 хүнд Төрийн дээд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон хүртээснийг 2021 оны 06-р сарын 1-ний өдөр шагналыг ЕТГ-ын дарга Ө.Шижир гардуулан өглөө.

АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАЛАА

2021-06-03 3029
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дундговь аймгийн 75 иргэн хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж төрийн дээд Алтан гадас одонгоор шагнууллаа. Дундговь нутагтаа аж төрж, хөлс хүчээ аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд шингээж явсан ахмад үеийнхэн, төрийг түшилцэж явсан төр нийгмийн зүтгэлтнүүд, төрийн албыг тасралтгүйгээр залгамжлан хөдөлмөрлөж байгаа төрийн албан хаагчид, малчдын төлөөллүүд шагнагдаж шагналаа 2021 оны 06-р сарын 01-ний өдөр гардан авлаа.

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2021-06-03 3484
Орон нутагтаа илүү сайныг бий болгох, бүтээх, өрнүүлэхийн төлөө идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан хүмүүсийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнажээ. Дундговь аймгаас нийт 29 иргэн Хөдөлмөрийн хүндэт медиалаар шагнуулсан бөгөөд эдгээр иргэдэд малчин, өндөр настан, төрийн албан хаагчдын төлөөллүүд багтаж байна.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ БОЛОН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭРЭМЖИТ ТӨГӨЛ БАЙГУУЛЛАА

2021-05-29 3678
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачилсан ИТХ болон Төлөөлөгчдийн нэрэмжит Төгөл байгуулах үйл ажиллагааг өнөөдөр буюу 2021 оны 05-р сарын 29-ны өдөр зохион байгуулж Мандалговь цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа.

ТА, БИДНИЙ ТАРЬСАН МОД ТАРИА БУДАА ШИГ ӨСӨН УРГАХ БОЛТУГАЙ

2021-05-29 3758
Хамтран ажилласан Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, аймгийн Засаг дарга, ЗДТГ мөн Сайнцагаан сумын ИТХ-ын төлөөлөгчид, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ажил зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын алба хаагчиддаа талархлаа.

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2021-05-27 3439
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан болон Монгол Улсад нүүрлэсэн цар тахлын үед амь нас эрүүл мэндээ үл хайрлан,

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%