Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ГХУСАЗЗ


нийт 83

“ЦАХИМЫН ЦААНА ЗАЛИЛАГЧ” АЯН Иргэд кибер гэмт хэрэг, цахим орчныг аюулгүй ашиглах талаар мэдээлэл багатайн улмаас залилуулан, санхүүгийн болоод бусад төрлийн хохиролд өртөж байна. Иймээс иргэдийн цахим орчинд бусдад залилуулж гэмт хэргийн хохирогч болох

2024-09-16 23
“ЦАХИМЫН ЦААНА ЗАЛИЛАГЧ” АЯН Иргэд кибер гэмт хэрэг, цахим орчныг аюулгүй ашиглах талаар мэдээлэл багатайн улмаас залилуулан, санхүүгийн болоод бусад төрлийн хохиролд өртөж байна. Иймээс иргэдийн цахим орчинд бусдад залилуулж гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, залилах гэмт хэргийн ойлголт, хохирол, хор уршгийн талаар иргэд олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөл аймгийн Прокурорын газартай хамтран “ЦАХИМЫН ЦААНА ЗАЛИЛАГЧ” аяныг зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газраас сумдын ИТХ-ын ажлын албанд цахим орчин дахь залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сум орон нутагтаа нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж хэвшүүлэх талаар зөвлөмж чиглэл хүргүүллээ.

“Хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сургалт Дундговь аймагт зохион байгуулагдлаа

2023-05-12 253
“Хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сургалт Дундговь аймагт зохион байгуулагдлаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас НҮБ-ын Хүн амын сангийн “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн дэмжлэгтэйгээр “Хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сургалтыг орон нутгийн өмгөөлөгчдөд зориулж 2023 оны 05 дугаар 12-23-ны өдрүүдэд Дундговь, Хэнтий, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгий аймгуудад зохион байгуулж байна. Дундговь аймагт эхний сургалт эхэллээ. Сургалтыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа, Монголын Хуульчдын холбооны Хүүхдийн эрхийн дэд хорооны зохицуулагч, өмгөөлөгч М.Хандармаа нар удирдан явуулж байна. Сургалтад нийт орон нутгийн 105 өмгөөлөгч хамрагдана

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-05-11 358
Дундговь аймгийн ГХУСАЗС-өөс санаачлан Цагдаагийн газартай хамтран 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд “Ухаалаг жолооч” ТББ-ын сургагч багш Ж.Энхбат, П.Норовсамбуу нарыг урьж “Төрийн алба хаагчийн харилцаа хандлага, ёс зүй”, “Хүчирхийллийн зан үйлд нөлөөлөх нь”, Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх ажилд жолооч таны оролцоо” сэдвүүдээр 167 төрийн алба хаагчдад сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа.

НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-05-11 248
НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Дундговь аймгийн ГХУСАЗСЗ-өөс санаачлан Шүүхийн тамгын газар, Цагдаагийн газартай хамтран 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд “Ухаалаг жолооч” ТББ-ын сургагч багш Ж.Энхбат, П.Норовсамбуу нарыг урьж, төрийн байгууллагын жолооч нар, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг 61 иргэн, “Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх ажилд жолооч таны оролцоо”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн хууль тогтоомж, иргэний үүрэг” сэдвүүдээр, Шүүхийн тамгын газраас “Зам тээврийн хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, шүүхээр шийдвэрлэгдэж буй байдал” сэдвээр тус тус сургалт хийлээ.

ДУНДГОВЬ ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖИЙН ОЮУТНУУД ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2023-05-10 239
Дундговь аймгийн төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулж, сурталчлах, сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Дундговь Политехник коллежийн оюутнуудад төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудыг танилцуулах нэг өдрийн аялал зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд ач холбогдол өгч, сурагчдыг хүндэтгэн хүлээн авч, байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулан, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулсан Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шинжилгээний албаны хамт олонд талархлаа илэрхийлье.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА, ҮНЭЛГЭЭНИЙ ХУРАЛД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА БӨГӨӨД ГХУСАЗСЗ-ИЙН ДАРГА С.ОД-ЭРДЭНЭ ОРОЛЦЛОО.

2023-03-31 295
ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА, ҮНЭЛГЭЭНИЙ ХУРАЛД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА БӨГӨӨД ГХУСАЗСЗ-ИЙН ДАРГА С.ОД-ЭРДЭНЭ ОРОЛЦЛОО. Аймгийн Цагдаагийн газрын дүн шинжилгээ, судалгаа, үнэлгээний хурал нь улирал бүр хуралддаг бөгөөд 2023 оны эхний улирлын хурал 2023 оны 03 дугаар сарын 31 ны өдөр боллоо. Цагдаагийн газраас аймгийн хэмжээнд 2023 оны 01 дүгээр улиралд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээг танилцуулж, гэмт хэрэг гарахад нөлөөлж байгаа хүчин зүйл, шалтгаан нөхцөлийг тодруулан, гэмт хэргийг бууруулах чиглэлээр цаашид хамтран зохион байгуулах ажлуудын талаар саналд солилцлоо. Аймгийн ИТХ-ын дарга С.Од-эрдэнэ цаашид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төрийн байгууллага, ААН, хуулийн этгээдийн татан оролцуулах, байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, хэрэгжүүлэх ажлаа эрэмбэлэх шаардлагатай байгаа талаар чиглэл өглөө.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО.

2023-02-07 206
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн анхдугаар хуралдаан 2-сарын 7-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт боллоо. Тус хуралдаанаар 2022 оны ГХУСАЗСЗ-ийн тайланд дүн шинжилгээ хийж мөн 2023 оны ажлын төлөвлөгөөнд гишүүн байгууллагуудаас санал авч ажиллалаа

НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-04-04 459
НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН ГИШҮҮД ЗӨВЛӨЛДЛӨӨ.

2022-03-29 994
Аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар: - Гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, - Сумдын иргэд малчдад тус аймагт өсөлттэй байгаа тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт мэдээлэл хийх, - Сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хамтарсан багийн үйл ажиллагаанд зөвлөн туслах, - Аймгийн нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрч буй улсын болон орон нутгийн чанартай замаар уул уурхайн бүтээгдэхүүн, ашигт малтмал тээвэрлэх аж ахуйн нэгжүүдэд хяналтын ажлыг зохион байгуулах асуудлуудыг хэлэлцэн холбогдох байгууллагуудад зөвлөмж чиглэл өглөө.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН УДИРДАМЖИЙГ БАТАЛЛАА

2021-11-15 520
Дундговь, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗСЗ-өөс Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн 570 км хатуу хучилттай авто замаар зорчиж байгаа уул уурхайн болон нүүрс тээврийн хүнд даацын авто машины тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, техник хэрэгсэлд хяналт шалгалт хийх, иргэд, зорчигчид, малчид эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байгаа асуудлыг багасгах, тус замын зорчих хэсгийн эвдрэл гэмтлийг арилгах, зам засвар, арчлалт хийх асуудлыг холбогдох байгууллага албан тушаалтанд тавих, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, багасгах ажлыг эрчимжүүлэх зорилгоор тус замд хамтарсан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах удирдамжийг өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус аймгуудийн ИТХ-ын бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга С.Од-Эрдэнэ Б.Бадраа нар баталлаа. Хяналт шалгалтын ажлын хэсэгт Дундговь, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Зам засвар арчлалтын компаний төлөөлөл орж байгаа бөгөөд хяналт шалгалтыг хамтран зохион байгуулах юм. Тус ажлын хүрээнд хүнд даацын тээврийн хэрэгслийн нөлөөгөөр эвдрэл үүссэн замын зорчих хэсэгт зам засвар арчлалтыг хийлгэх ажил арга хэмжээ зохион байгуулах, холбогдох албан тушаалтан зам засвар арчлалтын байгууллага, төрийн байгууллагад зам засвар арчлалтыг хийх ажлыг эрчимжүүлэх, хүнд даацын болон нүүрс тээврийн авто машины даацад хяналт тавих, тус зам дээр холбогдох байгууллагаас зөвшөөрсөн шаардлагад нийцүүлэн нэг тэнхлэгэд ногдох ачааны хэмжээг хэтрүүлэхгүй байх, замын зорчих хэсгийн анхааруулах тэмдэг тэмдэглэгээг нэмэгдүүлэх ажлыг хийж хэрэгжүүлэх, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хурд хэтрүүлэхгүй байх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий сэрэмжлүүлэг сануулга зэргийг хэвлэж тараах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил арга хэмжээг орон нутгийн түвшинд шийдвэрлэх ба боломжгүй зүйлийг холбогдох төрийн байгууллагад уламжлахаар боллоо.

ТӨВ, ХЭНТИЙ АЙМГУУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2021-04-28 1409
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Жамбалсүрэн,

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2021 ОНЫ АНХДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА

2021-04-28 617
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хуралдлаа. Хуралдааанд аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нар цахимаар оролцлоо.

"ЭКО 2021" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙНА

2021-04-28 635
"ЭКО 2021" нэгдсэн арга улсын хэмжээнд 2021.02.01- 2021.03.15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%